Categories
мэдээ улс-төр

Монгол-Оросын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Ильяс Умаханов болон Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж нар “Фашизмыг ялахад Монгол Улсын оролцоо: Түүхэн туршлага ба ирээдүйд сургамжлах нь” сэдэвт бага хурлын үр дүнгийн талаарх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Чита хотод хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны бүлгийн уулзалт хурлын хүрээнд боллоо.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол болон ОХУ-ын хууль тогтоогчид фашизм болон милитаризм хүчний эсрэг Монгол, Оросын ард түмний түүхэн ялалт бол яах аргагүй үеийн үед дуурсагдах ёстойг санал нэгтэйгээр илэрхийлэв.

Түүнчлэн талууд Халхын голын тулалдаанд түүхэн ялалт байгуулсан Зөвлөлт, Монголын дайчдад хүндэтгэл үзүүлжээ. Энэхүү ялалт нь милитарист Японыг Дэлхийн II дайнд оролцох цаг хугацааг хоёр жил хагасаар хойшлуулсан төдийгүй түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж байсан Хятад, Солонгосын ард түмэнд асар их сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн юм.

Хоёр орны парламентын ярианы уламжлалт сэдэв нь бүс хоорондын хамтын ажиллагааны асуудал байлаа. Талууд эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт Монгол, Оросын хөрөнгө оруулалтыг татах, хилийн дэд бүтцийг сайжруулах, бүс нутгийн аялал жуулчлалын Сибирийн төсөл, Монгол Улсын зүүн бүс нутгийн хөгжлийн талаар анхаарал хандуулав гэж council.gov.ru цахим хуудсанд нийтлэгдсэн байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Н.Батцэрэг болон албаны бусад хүмүүс байлцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *