World Supermodel Pageant буюу Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Өмнөд Африкийн Блумфонтейн болж, Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа ялагчийн титэм гардсан байна.
Гуравдугаар сарын 12-21-нд үргэлжилж буй ес дэх удаагийн Дэлхийн супермоделийн тэмцээний 16-19 насны ангилалд ийнхүү Т.Шинэтуяа түрүүлжээ. Тэрбээр энэ жил 16 настай, “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч аж. Тэрбээр өсвөр насны ангилалд түрүүлээд зогсохгүй нийт оролцогчдоос хамгийн шилдэг нь байж, Нью-Йоркт төвтэй Trump Models агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзэн болжээ. Тэрбумтан Дональд Трампийн 1999 онд үүсгэн байгуулсан тус агентлаг нь Нью-Йоркийн төдийгүй дэлхийн хэмжээний топ агентлагуудын нэг.
Монгол Улсын хувьд анх удаа Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээнд оролцож, дэлхийн 40 орноос шилдгийн шилдэг ялагчаар тодорч буй нь энэ юм. Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд мөн Монголоос Т.Батцэцэг оролцжээ.