Categories
мэдээ нийгэм

Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн хугацааг 250 мянган жилээр урагшлуулсан судалгаа дэлхийд хэвлэгдлээ || DNN.mn

Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэн, АНУ-ын Аризоны Туссон дахь их сургуулийн археологи, антропологийн салбар 1995 оноос эхлэн “Монголын чулуун зэвсгийн үе” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн хугацааг 250 мянган жилээр урагшлуулснаас эхлээд олон арван нээлтүүдийг хийсэн билээ.

Тус төслийн баг 2021 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйд явуулсан малтлага судалгааны ажлын хүрээнд тэмээний дунд чөмөгний яс олдсон. Ясанд хийсэн лабораторийн судалгааны дүн олон улсын “Fronters in Earth Science” сэтгүүлийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаарт хэвлэгдэн дэлхийн шинжлэх ухааны эргэлтэд орлоо. Энэхүү олдсон чөмөгний яс нь МИС (тэнгисийн изотопын үечлэл)-ийн 3 дугаар үед буюу 60-27 мянган жилийн тэртээд явагдсан байгаль цаг уурын огцом өөрчлөлтийн явцад устан мөхсөн Монгол, Хойд Хятад, Өвөр байгал, Оросын Алтайн бүсэд амьдарч байсан Кноблохын тэмээ хэмээн нэрлэгдсэн тэмээнийх юм.

Энэхүү тэмээ нь өнөөгийн хоёр бөхтэй бактрианы хэмээн нэрлэгдсэн тэмээнээс 1.5 дахин том биетэй тэмээ байжээ. Тэрбээр өндөр уулсын завсрын хуурай хөндийнүүдээр адуу, хулан, бөхөн, аргал, янгир, агуйн хиений хамт идээшлэн амьдардаг байсан байна. Өнгөрсөн жил олдсон энэхүү яс нь terra incognita (анхны байрлал) шинжтэй байгаа нь Монголын эртний түүхийн болон байгалийн түүхийн судалгаанд чухал нэгэн хэрэглэгдэхүүн болох юм.
Мөн энэ өгүүлэлд 1985 онд Өмнөговь аймгийн Булган сумын Төгрөг ширээгээс олдсон хавтгайн ясанд хийсэн судалгааны тухай өгүүлсэн байна. Кноблохын тэмээ болон хавтгай нь эртний хүмүүсийн агнуурын нэгэн гол хэрэглэгдэхүүн нь байжээ. Энэ бүхнийг харьцуулан эртний хүн хийгээд тэмээний хоорондын холбоог тодорхойлон гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *