-ын нийслэл Сөүл хотын захиргаанаас өчигдөр гадаадын 22 иргэнийг “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилжээ. Тэдний дотор Монгол Улсын иргэн Ганболдын Баасанжав багтсан байна. Тэрбээр өмнө нь Монгол улсаас БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан ба Сөүл хотод амьдардаг монголчуудын хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулсан байна. Амралтын өдрүүдээр ажилладаг энэ сургууль нь Сөүл хотод суурьшихаар ирсэн иргэдэд шинэ орчинд дасан зохицох, хүүхдүүд эх орныхоо хэл соёлыг танин мэдэхэд ихээхэн тустай үйл болсон хэмээн түүнийг үнэлж дээрх шагналыг олгожээ. Сөүл хотын нийгэм, соёл, эдийн засгийн салбарт хувь нэмрээ оруулж буй гадаадын иргэдэд Сөүл хотын захиргаанаас энэхүү шагналыг гардуулсан байна.