Categories
мэдээ нийгэм

“Монгол хэлний дархлаа ба үнэлэмж” сэдэвт илтгэл боллоо

No automatic alt text available.Дэлхийн эх хэлний өдөр болсонтой холбогдуулан Монгол Улсын Ардын багш , шинжлэх ухааны доктор, профессор Ц. Өнөрбуян гуайн “Монгол хэлний дархлаа ба үнэлэмж” сэдэвт илтгэл болон “Монгол хүүхэд” , “Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” номын нээлт боллоо.

Image may contain: 1 person, standing and screenЧИХИНҮ ЧИМЭГ БОЛСОН АЯЛГУУ САЙХАН МОНГОЛ ХЭЛ

Энэхүү эмхэтгэл “Монгол хэл” шүлгийг зохиосны 60 жилийн ойг ташлуулан МУБИС-Монгол судлалын төвөөс эмхэтгэн хэвлүүлсэн бүтээл юм. Уг эмхэтгэлд Б.Ринчений “Монгол хэл”, Монголын их бичгийн хүн Лувсандондов буюу Лу гүний “Үсэг бичиг” шүлэг, шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Эх хэл”, “Түүхийн шүлэг”-ээс эхлээд Монгол улс болон БНХАУ-ын Өвөр Монгол, Шиньжан Уйгарын Өөртөө Засах Орон, бусад муж ОХУ-ын Халимаг, Буриадын Бүгд Найрамдах улсын үе үеийн зохиолч, яруу найрагч, үгийн урлагийн дархадын бичсэн монгол хэл, бичгийн тухай 100 гаруй шүлэг, өгүүллэг, эсээ, нийтлэл.Мөн манай улсын зарим эрдэмтний бичсэн 20 гаран өгүүлэл, ярилцлагыг багтаасан юм.

МОНГОЛ ХҮҮХЭД (МОНГОЛЫН ТҮҮХ, УРАН ЗОХИОЛЫН СУРВАЛЖ БИЧИГТ ТУССАН МОНГОЛ ХҮҮХЭД)

МУБИС-Монгол судлалын төвөөс эрхлэн гаргаж буй “Монгол хүүхэд” (Монголын түүх, уран зохиолын сурвалж бичигт туссан монгол хүүхэд) баримт бичгийн эмхэтгэл нь Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс XX зууны эхэн хүртэлх монголын түүх, хууль цаазын бичигт туссан монгол хүүхдийн талаарх мэдээ сэлт, ардын аман болон бичгийн уран зохиол дахь монгол хүүхдийн дүр дүрслэлийг түүвэрлэн эмхэтгэсэн бүтээл юм. Энэхүү эмхэтгэл нь монголын түүх, хууль цаазын бичгээс түүвэрлэсэн монгол хүүхдийн талаарх 202 баримт, аман болон бичгийн уран зохиолын 33 үлгэр тууж, 328 цээр, 61 ардын дуу, 7 уртын дуу, 40 оньсогоос бүрджээ.

Г. МӨНХЦАЦРАЛImage may contain: 7 people, people smiling, people standingImage may contain: 10 people, people smiling, people standing

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *