Казакстан улс өөрийн үндэсний эв нэгдлийг илэрхийлэх үүднээс бусад улсаас өөрийн үндэсний иргэдээ хүлээж авдаг. Энэ хүрээнд 1990-ээд оны эхээр Монгол Улсад оршин суудаг казах иргэдийн зарим нь Казахстан улс руу шилжсэн юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 40 гаруй мянган иргэн Казакстан улсын харъяат болжээ. 1990-ээд оны сүүлээр 25 мянган иргэн Казакстан, Монголын хоёрдмол харьяалалтай болчихоод байсан. Учир нь, Монгол Улсын харьяатаас гарч амжаагүй байхдаа Казакстаны иргэн болсонтой холбоотой аж. Үүнийг шийдэхийн тулд Казакстан улстай зөвлөлдөх уулзалт хийсэн ба давхар харьяаллыг дан харьяалал болгох ажил үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар 2700 орчим хүн Казакстан, Монголын давхар харьяалалтай хэвээр байна. Үүнийг цэгцлэх ажил үргэлжилж байна гэж Консулын газрын дарга Я.Ариунболд хэлсэн юм.