Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 14 хоног байсныг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичиг харилцан солилцов.
Ингэснээр хоёр орны иргэд энэ оны 6 сарын 08-ны өдрөөс эхлэн 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болох юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.