Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, Улсын их дэлгүүрийн өмнө буюу хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд лед гэрэл бүхий явган хүний гарцын тэмдэг хоёр ширхэгийг суурилууллаа гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ. Уг тэмдэг нь хоёр талтай, нараар цэнэглэгдэх бөгөөд хураасан цэнэгээрээ 10 цаг тасралтгүй асахаас гадна цэнэг хураах хугацаа нь 6 цаг юм. Мөн -45о С – +70оС температурт ажиллах чадвартай төдийгүй ашиглалтын явцад нэмэлт төлбөр гарахгүй зэрэг олон давуу талтай.
Программ хангамж, удирдлагыг монгол инженерүүд хийсэн лед гэрэл бүхий замын тэмдгийг анх удаа суурилуулсан нь энэ ажээ.