Франц Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ
онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр орны хөлбөмбөгийн ахмадын шигшээ баг
нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Уг тоглолт энэ сарын 19-нд Улаанбаатар
хотод болно. Тус улсын үндэсний шигшээ багийн тамирчин, Arsenal клубийн
тоглогч алдарт Robert Pires тэргүүтэй 30 хүн манайд ирэх юм байна.