Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Монгол эрдэмтдийн бүтээсэн “Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур” хэрэглээнд нэвтэрлээ

Монгол эрдэмтийн шүлснээс коронавирусийг илрүүлэх ПСР оношлуур албан ёсоор хэрэглээнд нэвтэрлээ. Оношлуурыг бүтээсэн эрдэмтийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр оношилгооны бүртгэлийн гэрчилгээг албан ёсоор гардуулж, эрхээ авлаа.

АШУҮИС-ийн эрдэмтдийн багийн бүтээсэн тус оношлуурыг бүтээхэд БСШУЯ-наас 47 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Тус оношлуур нь 90 минутын хугацаанд шинжилгээний хариуг гаргах бөгөөд албан ёсоор нөгөөдрөөс /2021.04.01/ тус PCR оношлуурыг лабораторид ашиглаж эхлэх юм байна.

Одоогоор 4000 нэгж шинжилгээний оношлуурыг бэлэн болгоод байгаа боловч хангалттай нөөцийг бүрдүүлэхийн тулд тоног төхөөрөмж шаардлагатай байгаа аж. Хэрэв шаардлагатай техник хэрэгсэл хүртээмжтэй байвал өдөрт 20 мянган сорьцын оношлуур бүтээх боломжтой тухай эрдэмтдийн багийн төлөөлөл хэллээ.

Нэг удаагийн шинжилгээний түүхий эд орсон өртөг 31200 төгрөг. Гэхдээ энэ өртгийг цаашид 7800 төгрөг болгож бууруулах боломжтой.


Шүлснээс Covid-19 халдварыг илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс (2021.3.30) Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дээр хийж эхэлнэ гэж АШУҮИС-ийн профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур ирэх долоо хоногт нээлтээ хийнэ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, COVID-19 халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуурыг ашиглах нээлтийн ажиллагаа ирэх долоо хоногт болно гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Тэрбээр “Шүлснээс коронавирус илрүүлэх, монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур бэлэн болсон. Оношлуурын туршилт эмнэл зүйн шатаа давсан бөгөөд өчигдөр зөвшөөрөлд нь гарын үсэг зурагдсан. Тиймээс одоо үйлдвэрлэл явуулахад ямар нэг асуудал байхгүй. Анагаах ухааны үндэсний их сургууль дээр лаборатори нь бэлэн болсон. Ирэх долоо хоногоос танилцуулга болон нээлтийн үйл ажиллагаа болно” гэв.

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын халдвар мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой аж.

Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *