Categories
мэдээ нийгэм

Монгол эмэгтэйчүүдэд аюулгүй орнуудын 47дугаар байрт жагслаа

Women, Peace and Security Index (WPS Index) буюу эмэгтэйчүүдэд хамгийн аюулгүй, тааламжтай орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан талаар National Geographic мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр эмэгтэйчүүд улс төр, эдийн засгийн салбаруудад татагдан оролцож байгаа байдал, аюулгүй байдал /эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн түвшин/ болон шударга ёс /нийгэм болон төрөөс эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа эсэх/-ны шалгуураар жагсаалтыг гаргасан байна.

Жагсаалтад нийтдээ 167 орон багтсан бөгөөд эмэгтэйчүүдэд хамгийн ээлтэй, аюулгүй таван улсаар Норвеги, Швейцар, Финлянд, Дани, Исланд улс тодорчээ.

Монгол улс энэ жагсаалтад 47 дугаар байранд орсон бөгөөд монгол эмэгтэйчүүдийн төрийн эрх барих ажил дахь оролцоо хангалтгүй хэмээн судлаачид үзжээ.

Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай орнуудаар Өмнөд Судан, Пакистан, Сири, Афганистан, Йемен улсуудыг нэрлэсэн байна.

Дашрамд дуулгахад, энэ жагсаалтыг 2017 оноос эхлэн гаргаж байгаа бөгөөд National Geographic сэтгүүлээс гадна Жоржтауны Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хүрээлэн, Осло дахь энх тайвны асуудлын судалгааны хүрээлэн оролцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *