Categories
мэдээ нийгэм

Монгол дахь Америкийн худалдааны танхим мэдэгдэл гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Жастин Капла, Хиларион Кажуком болон Кристобал Дэвид нарт уучлал үзүүлсэн явдалд Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс гүн талархал илэрхийлж, мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Гадаадын зарим бизнес эрхлэгчийн хилээр гарах эрхийг хязгаарласны улмаас бусад олон ажил хэрэгч хүмүүс Монгол руу зорчих болон Монголд бизнес эрхлэхээс татгалзаад байгаа үед энэхүү уучлалыг үзүүллээ. Ил тод, шударга шүүхийн систем нь ямар ч ардчилсан нийгмийн тулгын чулуу бөгөөд нээлттэй чөлөөт эдийн засгийг бий болгоход чухал үүрэгтэй. Монгол Улсын болон гадаадын иргэдийн хилээр гарах эрхийг хаан боогдуулж байгаа тохиолдлууд нь мөн нэн даруй анхаарал хандуулах ёстой асуудал болоод байгаа юм. АмЧам Монгол нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, АНУ болон Монгол Улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *