Categories
мэдээ нийгэм

Монгол, Бразилийн хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов

Элчин сайд Ч.Сосормаа шинээр томилогдоод буй Бразилийн Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнууд хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Мариа Виоттитэй өчигдөр /2016.11.01/ уулзаж, хоёр орны харилцааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар ирэх онд тохиох Монгол, Бразилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах, харилцан айлчлал хэрэгжүүлэх болон бусад сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Мөн энэ үеэр Элчин сайд Ч.Сосормаа Бразилийн дипломат академи нэг жилийн сургалтанд Монголоос дипломат ажилтан тэтгэлэгтэйгээр сургах шийдвэр гаргасанд талархал илэрхийлсэн бол хатагтай Виотти Бразил Улс сүүлийн жилүүдэд Азийн орнуудтай харилцах харилцаандаа ихээхэн анхаарч ирснийг тэмдэглэж, энэ хүрээнд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *