Categories
мэдээ спорт

Монгол-БНСУ-ын тоглолт талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шөвгийн наймын тоглолт эхэллээ.

Шөвгийн наймд БНХАУ-Казахстан, Тайвань-Тайланд, Япон-Энэтхэг болон БНСУ-Монгол Улсын шигшээ багууд шалгарсан. Өнөөдөр Монгол-БНСУ-ын тоглолт болж, талбайн эзэд 41-124-ийн харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгарлаа.

Мөн БНХАУ, Япон, Тайваний багууд өрсөлдөгчөө хожиж, хагас шигшээд шалгараад байна.

БНХАУ-Казахстан 57-43

Япон-Энэтхэг 70-37

Тайвань-Тайланд 98-44

БНСУ-Монгол 124-41

Шөвгийн наймд шалгарсан найман багаас Казахстан, Монгол Улсын шигшээ багуудын хувьд урьдчилсан шатнаас шалгарсан юм.

Урьдчилсан шатанд Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд өрсөлдсөн. Хэсэгтээ гурван хожил, нэг хожигдолтой Монгол Улсын баг тэргүүлсэн бол Казахстаны баг удаалсан.

Монгол Улсын эмэгтэй баг анх удаа Азийн наадамд оролцохдоо шөвгийн наймд шалгарч түүхэн амжилтыг үзүүлээд байна. Тэд хэдийгээр өнөөдөр БНСУ-ын багт хожигдсон ч V-VIII байрын төлөө өрсөлдөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *