Categories
мэдээ нийгэм

Модонд уясан хадаг, шашны эд хэрэглэлүүдийг устгана

ЗурагНийслэлийн Байгаль орчны газар, бурхны шашны Тарвалин хийд хамтран нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг энэ сарын 07-08-нд зохион байгуулах болжээ.

Сүүлийн жилүүдэд хадгийг нефьтийн шаараар хийдэг болсноор байгальд элэгдэж, шингэхээ больсон байна. Үүнээс үүдэн модонд хадаг уянаар тухайн модын ургалтыг зогсоодог аж. Тухайлбал, шилмүүс 120-140 жилийн настай байдаг ч хадаг боосны улмаас 15 жил болоод үржил шимээ алдаж, унах тохиолдол байгаа юм. Тиймээс дээрх хоёр байгууллага хамтран модонд уясан хадаг, шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах болжээ.

Нийслэлийн ойн сан бүхий газарт бөө мөргөлчид болон бусад шашны байгууллагууд ёслол үйлдэж, зарим эд зүйлсээ үлдээгээд явдаг байна. Тиймээс усгалын ажилаас өмнө шаардлагатай эд зүйлсээ авахыг анхааруулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *