Categories
мэдээ нийгэм

Мод бэлтгэхээр явсан хоригдлууд осолдож нэг нь нас баржээ

Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлууд гэмтэж, нэг нь нас барсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан. Тодруулбал, энэ сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчим хорих 439-р ангийн орчим осол болжээ. Тэднээр мод бэлтгэх ажил хийлгүүлэхээр Портер маркийн машинаар тээвэрлэж явсан байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, хорих ангийн удирдлагууд хотод сургалтад сууж байх хооронд, хурган даргын шийдвэрээр энэхүү осол гарсан гэх мэдээлэл өгөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *