Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнөөдөр газар хөдөлжээ. Тодруулбал, сумын төвөөс баруун зүгт 18 километрийн зайд хоёрдугаар сарын 2-ны өдрийн 05:10:07 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 80 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.