Categories
гадаад мэдээ

“МН370” нислэгийн эрэл үргэлжилнэ

Малайзын 239 хүнтэй “МН370″ нислэг сураггүй болсноос хойш бүтэн жилийн хугацаа өнгөрөөд байна. Куала Лумпураас Бээжин хүрэхээр хөөрсөн “Боинг 777″ онгоц өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд нислэгийн удирдлагын төвтэй холбоо тасарч, радарын дэлгэцнээс алга болсон юм. Малайзын эрх баригчид “МН370″ нислэгийг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсоноос гарцаагүй хэмээн үзэж, зорчигчдыг амь үрэгдсэнд тооцжээ. Харин 239 хүний ард үлдсэн гэр бүлийнхэн нь эрх баригчдын үгэнд үнэмшихийг хүсэхгүй тэднийг эсэн мэнд олдоно гэдэгт өдгөөг хүртэл найдсаар. Малайзад өнөөдөр /III.8/ “МН370″ нислэгтэй хамт сураггүй болсон 239 хүний араас зул өргөж, залбирал үйлдэх ёслол болж байна.

Үүний зэрэгцээ Хятадын Гадаад хэргийн сайд Малайзын сураггүй болсон “МН370″ нислэгийг хайх ажил бүтэн жил үргэлжилсэн ч зогсохгүй гэдгийг мэдэгджээ. Сураггүй болсон онгоцонд Хятадын 152 иргэн зорчиж явсан юм. Олон улсын хамтарсан эрлийн баг “МН370″ онгоц осолдсон гэж үзсэн Энэтхэгийн далайн өмнөд хэсгийг нэг бүрчлэн самнасан боловч юу ч олж чадаагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *