МХЕГ-аас махны үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна.
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын газраас танилцуулж байна.
Шалгалтаар нийт 49 ААН-ийн агуулахад хадгалагдаж буй 14037.18 тонн махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлжээ. Хяналт, шалгалтаар:
1. Хятадад мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 12 ААН-ийн 6590 тонн үхэр, хонь, ямааны мах стандартын шаардлага хангажээ.
2. Экспортын зөвшөөрөлтэй долоон ААН-ийн дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн 541 тонн мах, 16 ААН-ийн ангилж савласан 1756 тонн адууны махтай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлжээ.
3. Найман ААН-д хадгалж байсан дулааны аргаар боловсруулсан 507 тонн мах лабораторийн шинжилгээгээр нянгийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул хураан авч, зохих журмын дагуу шийдвэр гаргах, хяналт тавих үүргийг нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн.
4. 23 ААН-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 22 ААН-д 71,5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 16 ААН-ийн эрхийг цуцалжээ. Цагдаагийн байгууллагаас ААН-д хэрэг үүсгэн шалгаж байна.