Улсын хэмжээнд жил бүр тариалсан төмс, хүнсний ногоо, жимсний чанар, аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээ, хяналт шалгалтыг хийдэг.
Өнгөрсөн онд хийсэн шинжилгээ, хяналтаар тарвасны дээжид тодорхойлогдох нитратын үлдэгдэл стандартын шаардлага хангаж байсан. Энэ жил Дархан-Уул аймаг гурван га талбайд тарвас тариалсан бөгөөд болц нь гүйцээгүй, хураалт хийгдэж худалдаанд гараагүй байна.
Тарваснаас хордсон гэх мэдээллийн тухайд ХӨСҮТ-ийн холбогдох эх сурвалжаас тодруулахад “Тарваснаас болж хордсон дуудлага, мэдээлэл манайд ирээгүй. Мөн хүлээн авахаар ирж үйлчлүүлсэн хүн байхгүй” гэдгийг хэлсэн юм. Харин мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шинжилгээгээр дараах дүгнэлт гарсан байна.
Тодруулбал,
Иргэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд анхаарч, зарим тохиолдолд өөрсдийн багажаар шинжилж байгаа. Түргэвчилсэн багаж алдаа ихтэй байх нь нийтлэг тул стандартын байгууллагаар баталгаажсан багаж ашиглах нь зүйтэй.
Тарвас нь сорт, төрлөөс хамааран харилцан адилгүй өнгө, амт, хэмжээтэй байх боломжтой бөгөөд та дараах зөвлөмжийн хүрээнд тарвас худалдан авахыг зөвлөж байна.
- Гарал үүсэл нь тодорхой, лабораторийн шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн худалдан авах
- Наранд хэт халсан, хадгалалтын горим алдагдсан, ил задгай нөхцөлд худалдаалж буй тарвас худалдан авахаас зайлсхийх
- Стандартын байгууллагаар баталгаажсан гар багаж ашиглах
- Баталгаажсан гар багажаар бүтээгдэхүүнд шинжилгээ хийх явцад шинжилгээний дүн эерэг гарвал тухайн худалдааны газар болон иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдээлж тус бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авхуулж итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах