Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт холбогдох шүүх хурал өчигдөр болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ. Тодруулбал, тэд өнгөрсөн 2017 онд улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож, прокурорын яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Т.Баярсайхан нарын хахуулийн хэрэгт 25 хүнийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов.
Тодруулбал, Г.Элдэв-Очих, С.Бүрэнтөгс, Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Оно, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нарт Эрүүгийн хуулийн 22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн гэм бурууг нь шүүх хурал болж, хуралд оролцогч нар хүсэлт гаргасан тул хурлыг дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулжээ.