Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар боллоо. Шуурхай зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал нар удирдан явууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Түмэнжаргал” Улсын Онцгой комиссын өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын 70 хувийг цахимаар ажиллуулах бэлтгэл хангах, Аж ахуйн нэгж байгууллагууд QR код уншуулах үйл ажиллагааг тогтмолжуулж, хэвшүүлэн ажиллах үүрэг даалгаврыг өгч, галын аюулгүй байдлыг хангаж, халаах хэрэгсэл залгахгүй байх, архи согтууруулах ундааг зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэж амь насаа аюулд учруулахгүй байх уриалж байна.
2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Ковид19 цар тахалтай холбоотойгоор Жаргалант сумын хяналтын постод 24 цагаар эргүүл, харуулын үүргийг аймгийн ОБГ, МХГ, ЭМГ-ын алба хаагч нар хамтран гүйцэтгэж байна.
Улсын Онцгой комиссын даргын 42 дугаар тушаалын хэрэгжилт, МХГ-ын зөвлөмж, аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 314 худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалтыг зохион байгуулсан байна” гэлээ.