Categories
гадаад мэдээ

Мьянмарын тэмцэгчдэд зориулан хандив цуглуулж эхэлжээ

Мьянмарт эмх замбараагүй байдал үүсэж, төрийн эргэлт болсноос хойш 570 жагсагч цэргийнхний гарт амиа алдаад байна. Ийнхүү жагсаалд оролцох нь аюултай байгаа тул зарим жагсагчид тэмцлийн өөр аргыг олжээ.

Тэд онлайнаар хувцас, тоглоом зэргийг зарж хөгжмийн хичээл заан олсон орлогоо төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсагчдад зориулж байгаа аж.

Хандивын мөнгөөр төрийн эргэлтийн үеэр суудлаа алдсан парламентын гишүүдийн байгуулсан “Committee Representing Pyidaungsu Hluttaw /CRPH/” байгууллагыг санхүүжүүлж байна.

Тус хороо нь өөрсдийгө Мьянмар дахь цорын ганц хууль ёсны Засгийн газар гэж үзэж байгаа бөгөөд “Junta” буюу Мьянмарын цэргийнхнийг төр удирдах хууль эрх зүйн боломжгүй гэжээ. Харин Junta тус хороог эргүүлэн хууль бус хэмээсэн ба хорооны гишүүн болоод дэмжсэн хүн болгоныг баривчилна хэмээв.

CRPH дотоодын тэмцлийн ажил, гадаадын улс орнуудтай хийж буй дипломат харилцаагаа үргэлжлүүлэхэд мөнгө хэрэг болсон тул дэмжигчид нь ийнхүү хандив цуглуулж эхэлжээ.

Тус хороог дэмжиж буй иргэд Facebook ашиглан өөрт байгаа үнэ хүрэх бүхий л зүйлээ худалдаалж байна. Тэд хөгжмийн цуглуулга, тоглоом зарахаас гадна шүлэг, өгүүлэл бичин түүнийгээ худалдаалж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *