Энэ нь цэргийн Хунтыг нь уриагүй АСЕАН-ы шийдвэрийг эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл гэж хэвлэлд онцолжээ.
Дипломат эх сурвалжийн мэдээлснээр энэхүү цахим уулзалтанд Мьянмарын төлөөлөгч оролцоогүй байна. АСЕАН-ы гишүүн орнууд холбооныхоо дээд хэмжээний уулзалтанд оролцохгүй байх тохиолдол маш ховор байдаг. Харин АСЕАН Мьянмарын төрийг удирдаж байгаа цэргийн Хунтыг бус Гадаад харилцааны яамны өндөр албан тушаалтныг ээлжит дээд хэмжээний уулзалтандаа урьжээ. Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд төр засаг удирдаж байгаа цэргийн Хунтыг уриагүй АСЕАН-ы шийдвэрийг улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх суурь зарчмаа зөрчсөн алхам гэж хэд хэдэн удаа шүүмжилжээ.
АСЕАН-ы эрх баригчид энэ удаагийн цахим дээд хэмжээний уулзалтаараа Мьянмарт үүсээд байгаа хямралыг авч хэлэлцсэн болов уу гэсэн таамаг байна. Мьянмарт өнгөрсөн 2 дугаар сард цэргийнхэн төрийн эргэлт хийснээс хойш улс төр, нийгмийн хямралтай байгаа юм. Мьянмарын цэргийнхэн төрийн эргэлтийг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаалыг хүчээр дарж, эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчийг баривчилж, шийтгэж байгаа аж. Аюулгүйн хүчний тооцоолсноор төрийн эргэлт гарснаас хойш Мьянмарт 1200 орчим энгийн иргэн амь насаа алджээ.