Австрийн
Вена хотноо үргэлжилж буй “Эх дэлхийн мисс-2015”/“Miss Earth”/ шалгаруулах
наадамд оролцож буй мисс А.Баярцэцэг уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн
дулааралтай холбоотой асуудлаар Ази тивээ төлөөлөн НҮБ-ын индэр дээрээс илтгэл
тавилаа. Дэлхийн 95 орны гоо бүсгүй оролцож буй “Эх дэлхийн мисс 2015”-т
А.Баярцэцэг үдшийн гоёлын даашинзын шалгаруулалтад тэргүүлсэн бол авьяасын
үзүүлбэрээр шилдэг 12-т багтсан билээ. Тэрбээр авьяасын төрөлд үндэсний этник бүжиг
бүжиглэнгээ монгол бичиг калиграфаар бичсэн нь олны сонирхлыг ихэд татжээ.