Categories
мэдээ спорт

Милуаки Бакс гурав дараалан хожлоо

-НБЭ-ГИЙН ТАЛБАЙД ДОЛООН ТОГЛОЛТ БОЛЛОО-

Өнөөдөр Quicken Loans arena-д Клэвланд Кавальерс, Дэтройт Пистонс багууд тулав. Он гарснаас хойш тааруу амжилттай байсан Клэвландын морьтон цэргүүд талбайдаа гайхалтай байж 121-104-ийн харьцаатай хожиж хөгжөөн дэмжигчдээ ярих зүйлтэй болголоо. Талбайн эздээс 30 мянган онооны эзэн Лэброн Жэймс 25 оноо, 14 ассист, 8 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол түүнд хүчний довтлогч Кэвин Лов 20 оноо, 11 самбараас бөмбөг авалтаар тусласан юм. Харин эсрэг багаас Энтони Толивэр, Тобиас Харрис нар тус бүр 20 оноо авсан ч Клэвландыг барсангүй. Ийнхүү Клэвланд улирлын 29 дэх хожлоо авч дорнод бүсийн гуравдугаар байраа хадгалж үлдсэн бол Дэтройт хотын баг 22-26 амжилттай плэй-оффын байрлалын гадна бичигдэж байна.

Грек Фрэйк тэргүүтэй Милуаки Бакс, Чикаго Буллзын Юнайтэд цэнтрт зочлон тоглолоо. Тэд 110-96-ийн харьцаатай ээлжит ялалтаа авч багийн лидэр Гианнис Антэтокумпо 27 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 8 ассист өгч багаа хожилд хөтлөв. Буганууд өнөөдөр багаараа өндөр хувьтай буюу 53,4 хувьтай цагирганд хийн зургаан тоглогч 60-аас дээш хувьтай довтолж тоглолтыг дуусгав. Харин эсрэг багаас шинэ тоглогч Лаури Марканнэн 17 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийлээ. Ийнхүү Милуаки Бакс 26-22 амжилттай болж дорнод бүсийн зургаадугаар байраа хадгалсан бол бухнууд 18-32 амжилттай тус бүсийн 12 дугаар байранд бичигдэж байна.

Smoothie King Centerd-д гал гарсан тоглолт боллоо. Талбайн эзэн Нью орлэнс Пэликанс болон Лос Анжелос Клиппэрс багууд тус аринад тулав. Өнгөрөгч сар гайхалтай амжилттай байсан Пэликанс гол тоглогч Дэмаркуз Казинсаа бэртэлд алдсан юм. Плэй оффд өндөр хүлээлттэй байсан тэд өнөөдр 103-112-ийн харьцаатай хожигдлоо. Зочин багаас Блэйк Гриффин 27 оноо, 12 самбараас бөмбөг авалт хийсэн бол Лью Виллиамс 22 оноогоор багтаа тус болов. Харин Пэликансаас Энтони Дэвис 25 оноо, 17 самбараас бөмбөг авалт хийлээ.

Бусад тоглолтуудын үр дүн:

Хьюстон Рокетс 113-102 Финикс Санс(Жэймс Хардэн 27 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 8 ассист)

Торонто Рэпторс 123-111 Лос Анжелос Лэйкэрс(Фрэд Ванфлийт 25 оноо, 4 ассист, 70 хувийн довтолгоо)

Оклахома сити Тандэр 122-112 Филидэлфиа 76(Рассэл Вэстбрүүк 37 оноо, 14 ассист, 9 самбараас бөмбөг авалт)

Сан атониа Спүрс 113-98 Сакрамэнто Кингс(Пау Газол 14 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 63 хувийн довтолгоо)


Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *