МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгүүд нь Англи улсын компанид давхар даатгалтай байдаг тул Европын чиглэлийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг маш өндөр түвшинд хангах зорилгоор дараах чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 5-ны өдрийн ОМ137/ОМ138 дугаарт Улаанбаатар – Москва – Франкфурт – Москва – Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийн маршрутад өөрчлөлт орууллаа. Ингэснээр Улаанбаатар – Бишкек – Истанбул – Франкфурт – Истанбул – Бишкек – Улаанбаатар чиглэлээр нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна.
Европын чиглэлийн нислэгүүдийн замд ийнхүү өөрчлөлт орсноор:
- Нислэгийн үргэлжлэх хугацаа нэг талдаа 3 цаг 10 минутаар нэмэгдэнэ.
- Нислэгийн цагийн хуваарь: 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн Улаанбаатарын цагаар 06:30-д хөөрч, орон нутгийн цагаар гуравдугаар сарын 5-ны өдрийн 13:50 цагт Франкфурт хотын Олон улсын нисэх буудалд бууна. Тийзний үнэд өөрчлөлт орохгүй талаар МИАТ мэдээлэв.