Categories
мэдээ нийгэм

МИАТ ХК-ийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэг саатжээ

Өнөөдөр 10:50 цагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос Улаанбаатарын чиглэлд нисэх байсан МИАТ ХК-ийн онгоц тодорхойгүй шалтгаанаар нислэгээ хойшлуулжээ. Уг онгоцны бүх зорчигчид штамбаа даруулан А бүсэд хүлээлгийн танхимд байгаа ажээ. Нислэг ямар шалтгаанаар хойшлогдсон талаар МИАТ ХК-ийн төлөөлөгч ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Харин удахаар болбол зорчигчдоо МИАТ ХК өөрийн зардлаар нисэх буудлын амралтын өрөө, зочид буудалд байрлуулах болно гэдгээ мэдэгджээ. Цаг агаарын хувьд өнөөдөр Бээжин хотод цэлмэг, дулаан байгаа юм байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр Улаанбаатар хотод униар ихтэй байна гэдгийг ИНЕГ-аас саяхан зарласан ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *