Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Налайх
дүүрэгт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг шөнийн
сургалтын нислэг хийж байгаад осолдож, ахмад Н.Батбаяр амиа алдсан
харамсалтай хэрэг гарсан. Мөн 10 хүн хүнд хөнгөн гэмтэл авч, Цэргийн төв
госпитальд хэвтэн эмчлүүлж, эхнээсээ эмнэлгээс гарсан билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнөөдрийн
байдлаар нэг албан хаагчийн тархины гэмтэл бүрэн эдгэрээгүй учир
үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа аж. Батлан хамгаалах яамны удирдлагууд
ослын улмаас амиа алдсан ахмад М.Батбаяр агсны ар гэрийнхнээс албан
ёсоор уучлалт гуйж, хоёр өрөө орон сууц олгохоор болсноо мэдэгджээ.