Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн цэцэрлэгч бэлтгэх сургалт эхэллээ

Улаанбаатар хотын ногоон байгууламж, үүнтэй холбоотой үйл ажиллагаанд мэргэжлийн цэцэрлэгч, тэдгээрийг сургаж ажиллуулах ажил үндсэндээ 2000-аад оноос хойш огт хийгдээгүй.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Олон Улсын Их сургууль, “Эко Монгол Эрдэнэ” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хамтран Цэцэрлэгч бэлтгэх сургалтыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн нэгдүгээр сард ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг НИТХ-д өргөн барьж амжилттай батлуулсан.

Мөн ногоон байгууламжийн ISO стандартыг амжилттай нэвтрүүлээд байгаа бөгөөд гурав дахь томоохон ажлын эхлэл бол мэргэжлийн цэцэрлэгч бэлтгэх сургалт юм. Энэ онд голчлон анхаарч ажиллах хоёр томоохон ажлын нэг бол нийслэлд буй моддыг стандартын дагуу хэлбэржүүлэх, хороо бүрт бичил цэцэрлэг барих ажил юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *