Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос 2017 оны нэгдүгээр сарын “Хацү” башёгийн банцүкэг зарласнаар 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд тэргүүлсэн байна. Харин 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж барууны магнайд бичигдсэн бол 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүний дагавар, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Озэки цолтнуудын зүүний дагаварт эрэмбэлэгджээ. Өнгөрсөн 11 дүгээр сарын башёд амжилттай барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаа сэкивакэ цолтой зодоглоно. Сонирхуулахад, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд өнгөрсөн сарын башёг 14 даваа, нэг унаатайгаар өндөрлүүлсэн. Түүний хувьд Японы Эзэн хааны цомыг гурав дахь хүртээд байгаа юм. Токио хотноо 2017 оны эхний башё нэгдүгээр сарын 8-ны өдөр эхэлж 22-нд өндөрлөнө.