Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн бус багш хичээл зааж байжээ

Мэргэжлийн хяналтын газрын хийсэн шалгалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй найман хувийн сургуульд мэргэжлийн бус багш ажиллаж байсан зөрчил илэрчээ. Багшлах эрхгүй, дөнгөж сургуулиа төгссөн хүн ажиллаж байсан хүнийг мөн илрүүлжээ. Шалгалтад төрийн бус өмчийн буюу хувийн 19 сургуулийг хамруулсан байна. 18 сургууль нь мэргэжлийн бус нийгмийн ажилтантай байжээ. Шалгалтад төрийн өмчийн 28 сургуулийг хамруулсан байна. Төрийн өмчит сургуулиудын хувьд сургалтын орчин хангалтгүй зөрчил нийтлэг илэрчээ. Сургуулиудын 74 хувь нь хими, физикийн хичээлийн лабораторигүй, 64 хувь нь хөгжмийн заалгүй, 25 хувь нь биеийн тамирын зааланд хичээллэдэггүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мэргэжлийн бус багш ажиллуулсан сургуульд хариуцлага тооцно гэж албаныхан мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *