Хөдөлмөрийн яамнаас “Ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоог хөгжүүлэх нь”сэдэвт үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалтыг “Чингис” зочид буудалд зохион байгуулж байна. Уулзалтын гол зорилго нь хэрхэн мэргэжлээ сонгох талаар бөгөөд мэргэжлээ зөв сонгох нь ирээдүйн амьдралын баталгаа болдог хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа аж. Уулзалтад холбогдох яамд, агентлаг, нийгмийн түншүүд, нийслэлийн болон аймаг, дүүргийнболовсрол, хөдөлмөрийн чиглэлийн газар, хэлтэс, Мэргэжлийнсургалт, үйлдвэрлэлийн төвийн төлөөлөл, их, дээд сургууль, судалгааны байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл болох 80 гаруй хүн оролцож байгаа юм.