Categories
гадаад мэдээ

Мексикийг дэлхийн хамгийн аюултай улс гэжээ

ЗурагМексик улсыг дэлхийн хамгийн аюултай улс хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

“Улс орныхоо аюулгүй байдлыг хангах үүднээс бид Америк-Мексикийн хилийн дагуу хана босгох хэрэгтэй. Дэлхийн хамгийн аюултай улс хэмээн тооцогдож буй Мексик улсаас маш их хэмжээний хар тамхи орж ирсээр байгаа явдлыг зогсоохын тулд бид хана босгох хэрэгтэй. Хана байхгүй бол, цагаачлалын шинэтгэлийн хэлэлцээр гэж байхгүй” гэж Трамп бичжээ.

Мексикийн хил дээр хана хэрэм барих ажил нь Д.Трампын сонгуулийн өмнөх гол амлалтуудын нэг юм. Уг ханыг барих тухай зарлигийг тэрбээр өнгөрсөн оны 1 дүгээр сарын 25-нд гаргаж байсан хэдий ч Конгресс шаардлагатай хөрөнгө мөнгийг одоо хүртэл олгохгүй байгаа юм. Хана босгох ажлын эхний шатанд 18 тэрбум ам.доллар олгохыг Д.Трамп энэ сарын эхээр хүссэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *