Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/411 дүгээр тушаалаар ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвөөс Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байгаа эмнэлгийн зааварлагч нарын “Мэдлэг, ур чадвар дээшлүүлэх” сэдэвт сургалт эхэллээ. Эмнэлгийн зааварлагч нарт амилуулах суурь тусламж, сувилахуйн шийдвэр гаргах аргазүйн талаар онолын мэдлэг олгох, гамшгаас хамгаалах арга хэмжээний болон гамшгийн үеийн үйлчилгээний талаар мэдээлэл өгөх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 30 орчим эмнэлгийн зааварлагч хамрагдаж байна.
Сургалтаар амилуулах суурь тусламж, зоонозын халдварт өвчний тархалт, халдварын үеийн хариу арга хэмжээ, хоол хүнсээр халдварлах өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгохоос гадна амилуулах суурь тусламжийн талаар дадлага сургуулийг хийх юм. Сургалт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.