Categories
мэдээ нийгэм

Мэдэгдэл

“Сод Монгол Групп” ХХК-ийн эрхэм үйлчлүүлэгч Танаа,

2021 оны аравдугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний борлуулалтандаа хязгаарлалт хийж эхэлсэн гэсэн үндэслэлгүй мэдээлэл тарж, үйлчлүүлэгч олон Та бүхнийг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсээд байна. Үүний улмаас өнгөрсөн шөнө ШТС-уудын борлуулалт энгийн үеийнхээс ихэсч, олон ШТС-ууд дээрх нөөц багассан ба тус компани нь ШТС-уудаа шатахуунаар цэнэглэхээр бүх автоцистернүүдээ дайчлан ажиллаж байна.

Нефть баазаас нэг автоцистернд шатахуун дүүргэхэд 40-60 минут, автоцистерний замд явах хугацаа, автоцистерний тоо зэргээс шалтгаалан нийт 65 ШТС-уудыг шатахуунаар хангахад тодорхой цаг хугацаа орох болохыг үйлчлүүлэгч Та бүхэн зөвөөр ойлгож, хүлээцтэй хандахыг хүсэж байна.

Бензин шатахууны нөөц хүрэлцээтэй байгаа тул эрхэм үйлчлүүлэгч та бүхэн дараалал үүсгэн өөрийн алтан цаг заваа алдахгүй байхыг үүгээр уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *