Categories
мэдээ улс-төр

Мэдээлэл, холбооны технологийн шинэ төвийн шав тавих ёслолын ажиллагаа болно

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас 20 сая долларын төсөв бүхий “Atal Bihari Vajpayee” Мэдээлэл, холбооны технологи, аутсорсингын төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагааг өнөөдөр /08.13/ 15:45 цагт Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд болно.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх нар оролцох болно.

Энэхүү төв нь мэдээллийн технологийн, харилцаа холбооны технологи, аутсорсингийн чиглэлээр Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтарсан хөгжлийн түншлэлийн төсөл юм. Энэ нь 2022 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж буй бөгөөд Монголын мэдээллийн технологийн салбар болон түүний хэрэгцээнд зориулагдан тусгайлан боловсруулсан Мэдээллийн технологи, харилцаа холбооны технологи, аутсорсинг чиглэлээр мэргэшсэн 16 төрлийн курст олон тооны бэлтгэгдсэн Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, залуучуудыг хамруулах боломжтой болно.

Мэдээлэл, холбооны технологи, аутсорсингын төв нь 650 гаруй ажлын байрыг бий болгох бөгөөд энэ нь Монголын залуучуудад нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих болон шинээр гарч ирж буй технологид суурилсан ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлэх юм. Сонирхуулахад, 2015 оны 5-р сард энэхүү төвийн суурь чулууг байрлуулах ёслолын ажиллагаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди болон тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *