Зуны олимпийн XXXI наадам Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо өчигдөр албан ёсоор эхэлсэн. “Рио-2016” олимпийн наадмын эхний өдөр буудлага, дугуйн спорт, жүдо, хөнгөн атлетик, усанд сэлэлт, туялзуур сэлэм, гар бөмбөг, гандбол гэсэн спортын төрлийн тэмцээнүүд явагдсан. Эхний өдрийн үзүүлэлтээр медалийн тоогоор БНХАУ тэргүүлж байна.
Риогийн олимпийн медалийн жагсаалтаас харахад БНХАУ дөрөв, Өмнөд Солонгос, АНУ хоёр, Казахстан хоёр, Аргентийн, Бельги, Унгар, ОХУ, Бразил нэг медаль тус тус хүртжээ.
Монгол Улсын тамирчид одоогоор медаль хүртээгүй байгаа учир жагсаалтын доогуур бичигдэж байна.