Өчигдөр “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд гал гарч, барилгын гадна фасад бүхэлдээ шатсан. Өдрийн 12.40 цагийн үед гарсан галыг онцгойгийнхон хоёр цагийн дотор унтрааж, аюулгүй болгосон юм. Тус барилгын эзэмшигч “MCS” групп, “Шангри-Ла Улаанбаатар” ХХК-иас галын үед хурдан шуурхай ажилласан онцгой байдлынханд талархал илэрхийлжээ. Тус байгууллагуудаас илгээсэн талархалд “Галыг түргэн шуурхай унтрааж хүний эрүүл мэнд, амь насанд аюул учрахаас сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажилласан нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 10, 14, 63 дугаар анги, нийслэлийн Аврах анги албан хаагчдад талархал илэрхийлье” гэжээ.