Уран зөгнөлт цуврал кино болох “The Matrix” киноны дөрөвдүгээр анги 2021 оны зул сарын баяраар нээлтээ хийнэ. Гол дүр Неог танилцуулсан анхны трейлэр энэ амралтын өдрүүдээр цацагдлаа. Шинэ ангид Киану Ривз, Кэрри-Энн, Жада Пинкетт-Смит, Яхья Абдул-Матин, Нил Патрик, Жессика Хенвик, Жонатан Грофф, Тоби Онвумере нар тогложээ.
Найруулагч Энди болон Ларри Вачтовски нарын бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт уг киноны нэгдүгээр анги 1999 онд дэлхийн кино театруудад гарсан юм. “Оскар”-ын наадмын дөрвөн шагналыг хүртсэн энэхүү кино шинэ үйл явдлуудаар үргэлжилж, “The Matrix. Reloaded” болон “The Matrix. Revolutions” ангиуд нь 2003 онд дэлгэцнээ гарсан билээ.