Categories
мэдээ нийгэм

“Март-8”-ыг угтаж жагсана

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар “Мартын 8” хэдхэн хоногийн дараа болно. Энэ жилийн “Мартын-8”-ныг тэмдэглэлт баяр болгон, эмэгтэйчүүдэд цэцэг дарс бэлэглэхээсээ урьтаж, тэдний эрхийг хамгаалахад чиглэх ёстой гэдэг уриалгыг олон нийтийн зүгээс гаргаад буй.

Уг уриалга орон нутагт ч хэрэгжиж байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачлан “Охид, эмэгтэйчүүдээ хүндэтгэж, хүчирхийлэл, айдасгүй ирээдүйг бүтээцгээе” уриатай нэгдсэн жагсаалыг энэ сарын 6-ны өдөр Аюуш баатрын талбайд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү жагсаалыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дэлхийн зөн ОУБ-ын Өвөрхангай аймаг дахь орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Өвөрхангай аймаг дахь Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулах аж. Нэгдсэн жагсаалд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэд олон нийт оролцож, жагсаалын дараа аймгийн Хөгжимт драмын театрт “Жинхэнэ эр хүн” лекцийг Хувь хүний хөгжлийн институтээс явуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *