Categories
мэдээ нийгэм

Марш тактикийн тэмцээн боллоо

Монгол улсад Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ойг угтан ХХБанкны Хамгаалалт, аюулгүй байдлын газраас “МАРШ ТАКТИК”-ын тэмцээнийг өөрийн банкны хамгаалалтын ажилтнуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа.

Уг тэмцээн хоёр дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд хамгаалалтын ажилтны албаны бэлтгэл, ур чадвар, бие бялдар болоод сэтгэл зүйн тэсвэр тэвчээрийг мэргэжлийн түвшинд сорьдог томоохон үйл ажиллагаа юм.

Хамгаалалтын ажилтнуудын багийн ажиллагааг дэмжих, тэдний чадваржуулан хөгжүүлэх томоохон зорилгыг агуулсан “Марш тактикийн II тэмцээн”-д ХХБанкны 100 гаруй хамгаалалтын ажилтнууд зургаан багт хуваагдан өрсөлдсөнөөс О.Батжаргал ахлагчтай баг Тэргүүн байр эзэлж, аваргын цом, мөнгөн шагнал гардлаа.

Монгол улсын арилжааны банкуудын түүхэнд анх удаа Худалдаа хөгжлийн банк марш тактикийн анхдугаар тэмцээнийг өнгөрсөн жил зохион байгуулсан нь ийнхүү уламжлал болон тогтож байгаа юм.

Банкны хамгаалалтын ажилтан хэмээх хариуцлагатай албыг хашиж буй арилжааны банкуудын нийт хамгаалалтын ажилтнуудад Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *