“Ногоон бүс”-ээр зарлагдаад байсан Өмнөговь аймагт халдварын 14 тохиолдол бүртгэгдээд байгааг тус аймгийн Онцгой комисс фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
Ялангуяа Цагаан хад суурьшлийн бүсэд халдвар нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, зургадугаар сарын 24-ны өглөөний 06:00 цагаас долдугаар сарын 06-ны өдрийн 06:00 хүртэл тэг зогсолт хийж ААН, иргэдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах тухай Ханбогд сумын Засаг дарга өнөөдөр захирамж /2021.06.23/ гаргажээ.