Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хугацааны эхэнд ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаан байх боловч 31-нээс нутгийн баруун хагаст 1-нд нутгийн төв хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурч ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.
Хур тунадас: 30-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -4…-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан, 31-нд нутгийн баруун хэсгээр 1-2-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 радус, өдөртөө -12…-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна.