Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд маргааш буюу 2016 оны 5 дугаар сарын 07-ны бямба гаригт зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээ зохион байгуулна.
Их цэвэрлэгээнд Тахарын алба, “Шинэ мянганы залуус” ТББ, “Монголын залуучуудын холбоо”, “Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академи”, “Ариг банк”, “Ижий гүнж” ТББ, “Тэнгэрийн тод тамга” ТББ нэгдэн оролцоно. Эдгээр залуус, төрийн бус байгууллагууд олон нийтийг хамарсан цэвэрлэгээ зохион байгуулж, цахим хуудсуудаар ил задгай хог хаягдал хаяхгүй байх соёлд хүүхэд залуусыг уриалан дуудах юм.
Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний нээлт маргааш Чингисийн талбайд 10.00 цагаас, зуслангийн чиглэл Зунжингийн өмнөх талбайд 11.00 цагаас болно.
- “Шинэ мянганы залуус” ТББ, 250 хүний бүрэлдэхүүнтэй Их тойруу
- “Тахарын алба”, 70 хүний бүрэлдэхүүнтэй Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл /Туул гол/
- “Тэнгэрийн тод тамга” ТББ, 50 хүний бүрэлдэхүүнтэй Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл/ Туул гол
- “Шангрила” зочид буудал” /MCS/ 50 хүний бүрэлдэхүүнтэй Арслантай гүүрнээс Шангрила хүртэл
- “Ижий гүнж” ТББ, 40 хүний бүрэлдэхүүнтэй 100 айлын Сэлбийн гүүрнээс Арслантай гүүр хүртэл
- “Жи Мобайл” 250 хүний бүрэлдэхүүнтэй Салхитын зуслангаас Яргайт хүртэл
- “Хөтөчийн зам”, ТББ 50 хүний бүрэлдэхүүнтэй Гачуурт Тэрэлжийн бүс нутаг
- “Тэнгэрийн тод тамга” ТББ, 100 хүний бүрэлдэхүүнтэй Зүүн салаа баруун салааны зуслангийн хэсэгт цэвэрлэгээ зохион байгуулна. Нийт 810 хүн оролцоно.
“Монголын сурагчдын холбооны 3000 сурагч дүүрэг бүрт түүвэр цэвэрлэгээг хийнэ.
Мөн СБД, ЧД, СХД, БЗД, ХУД дүүргийнхээ нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулна. Бүх нийтийн их цэвэрлэгээгээр зуслан, ногоон бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэнэ. Тус цэвэрлэгээнд байгууллага, аж ахуйн нэгж иргэд,их дээд сургуулийн оюутнууд хамрагдах юм. Энэ удаагийн их цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачлага гарган хамт олноороо оролцож байгаа юм.