Тээврийн цагдаагийн албанаас шийдвэрээ өөрчилсөн тухай мэдээллийг өглөө. Маргааш буюу 11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэллээ.
Тус албанаас өнөөдөр 14:00 цагийн үед 4, 9-өөр төгссөн дугаартай автомашиныг арваннэгдүгээр сарын 17-ны Бямба гарагт дугаарын хязгаарлалтад хамруулна гэсэн шийдвэр гаргасан байсан юм.