Нийсэлийн Автомашингүй өдөр энэ жил “Зөвхөн өнөөдөр биш…Өдөр бүр” уриан дор зургадугаар сарын 4-ний өдөр болно. Эрүүл мэнд спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ЗЦГ, ГССҮТ, НЭМГ болон бусад холбогдох байгууллагууд хамтран Автомашингүй өдрийг гурав дахь жилдээ “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнтэй хамтруулан зохион байгуулж байна.
Энэ жилийн Автомашингүй өдрийг тохиолдуулан агаарын бохирдлыг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг ба хандлага олгох, хүн амд автомашины хэрэглээнээс татгалзаж бусад ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжихийг уриалсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Автомашингүй өдөр нь автозамын ачааллыг үе шаттайгаар бууруулах, улмаар хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой.
Чингисийн талбайд 08:00 – 18:00 цагийн хооронд болох өдөрлөг |
|
Унадаг дугуй унах, хамгаалалтын малгайны ач холбогдлын талаар сурталчлах |
|
Зам тээврийн ослын эрсдэлт хүчин зүйлс, агаарын бохирдол идэвхитэй хөдөлгөөний талаар сурталчлах |
|
Албан байгууллага, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа сурталчлах |
|
Амилуулах суурь тусламж үзүүлэх |
|