Categories
мэдээ нийгэм

Маргааш хуулийн зөвлөгөө үнэгүй өгнө

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор жил бүрийн зургаадугаар сарын дөрөв дэх ням гарагт “Хуульчдын өдөр”-ийг тэмдэглэдэг. Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг угтан маргааш 11:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хойно байрлах “Хуульчдийн талбай”-д өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Мөн шинээр батлагдсан хуулиудын эмхэтгэл, ном зэргийг тараах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *