Categories
мэдээ нийгэм

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэв

Энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг “Улс тунхагласны баярын өдөр” болгон тэмдэглэн бүх нийтээр амрахаар шийдвэрлэсэн.

Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр амралтын өдөр буюу бямба гариг таарч байгаа учир амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж 2016 оны арваннэгдүгээр сарын 25-ны баасан гаригт амрахаар болсон. Үүнтэй холбогдуулан энэ сарын 25-нд буюу маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *