Categories
мэдээ нийгэм

Маргааш “Чопперчин ахан дүүсийн холбоо”-ноос хүндэтгэлийн мото парад зохион байгуулна

Монгол цэргийн баярыг тохиолдуулан маргааш буюу гуравдугаар сарын 17-ны өдөр Монголын чопперчин ахан дүүсийн холбооноос хүндэтгэлийн мото парад зохион байгуулна.

Тус парадыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн замын цагдаагийн газрын зөвшөөрөлтэй хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү мото дарад ням гарагийн өглөөний 10 цагт Киокушу тауэрээс хөдөлж, Сүхбаатарын талбай хүртэл явах юм. Чоппер буюу орчин үеийн онцгой мотоцикль нь хүн бүхнийг дурлуулж болох ч хүссэн бүхэн хамгийн суперыг нь унах боломж тун хомс. Учир нь хамгийн энгийн нь автомашины үнэтэй дүйцдэг.

Дашрамд сонирхуулахад, Чоп /chop/ гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утга илэрхийлдэг. Дэлхийн II дайны дараа америк цэргүүд өөрсдийн мотоциклийг засч тоноглон, дур сонирхолдоо нийцсэн шинэ загварын хөнгөн, ганган мотоцикль бий болгосноор чоппер мотоциклийн түүх эхэлжээ. Улмаар 1960-аад оноос дэгжин мотоцикль хөлөглөсөн залуусыг чопперчид гэдэг болсон байна. Харин манай улсад 1990 оноос энэхүү ангиллын мото спортын хөгжлийн үндэс суурь тавигдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *